授予YA.GANBAATAR学者“蒙古国家功勋奖”

来源:蒙古新闻网:http://www.mglnews.mn/content/read/24023.htm

作者:蒙古新闻网

2020-08-27

 Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын ахлах мэргэжилтэн Я.Ганбаатар 2014 оны сар шинийн баяр – ялгуусан хэмээх модон морин жилийн босгон дээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаав.

Я.Ганбаатар нь үндсэн ажлынхаа зэрэгцээ Дорно дахины судлалын хоёр том чиглэл болсон Монгол судлал, Хятад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Төв Азийн Нүүдлийн соёл иргэншлийн түүх, соёлын судалгааг дагнан хийж, хэл шинжлэл, утга зохиол, орчуулга ба түүхийн судалгааны хорь шахам ном туурвижээ.

Тэдгээрээс дурдвал “Ляожайн өргөөнөө тэрлэсэн гайхам өгүүллүүд”, “Чанчунь бомбын, өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Нангиадын сонгодог яруу найраг” зэрэг орчуулгын, “Моодун шаньюй” “Хүүхэн шаньюй”, “Тэнгэрийн ташуур Атилла” зэрэг гурамсан түүхэн роман, “Утга зохиолын тухай яриа”, “Нангиадын утга соёлын товчоон” судлал шүүмжийн, “Их нүүдлийн түүх”, “Хүннүгийн түүх, соёл” зэрэг түүхийн сэдэвт бүтээл хэвлүүлжээ. 2003 онд дээрх бүтээлүүдээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 2012 онд “Их нүүдэл” гурамсан түүхэн романаараа Утга зохиолын  “Алтан өд” шагналыг тус тус хүртсэн бол ийнхүү морь жилийн босгон дээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаав.

Я.Ганбаатар Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөх хот дахь ЕКГ-т томилогдон ажиллах хугацаандаа БНХАУ дахь Монголын түүх, соёлд холбогдох дурсгалт газруудыг судалж сурвалжлан, 2010 онд “Юань гүрний нийслэл Дайду-Хаан балгас” 9 ангит телевизийн цуврал баримтат кино хамтран бүтээлцсэн нь үзэгчдийн хүртээл болсон. Энэ ажлаа Бээжин дэх Монголын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үргэлжлүүлж байгаагийн зэрэгцээ удахгүй ийм нэртэй цомог-ном хэвлүүлэх гэж байна. 2011 онд Монгол телевиз, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн хамтаар “Хүн гүрэн” 6 ангит цуврал баримтат –уран сайхны кино бүтээлцсэн болно. 

Тэрээр 1997 онд Монгол Улсын гавьяат багш, нэрт эрдэмтэн, др, проф.Чой.Лувсанжавын удирдлага дор Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Монгол судлал, Хятад судлалын чиглэлээр нийт 150 гаруй өгүүлэл, нийтлэл бичиж, орчуулга хийн, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бичиг, төвийн сонин хэвлэлүүдэд нийтлүүлжээ. Олон улсын монголч эрдэмтдийн сүүлийн Их хурлуудад тогтмол оролцож ирсний дээр гадаад орнуудад болсон Монгол судлалын арга хэмжээнүүдэд оролцсон байна.

Я.Ганбаатар нь Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Монголын Орчуулагчдын эвлэлийн гишүүн. БНХАУ-д ажиллаж байхдаа Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж, Монголын зохиолчдын байгууллагыг Хятадын Зохиолчдын байгууллагатай холбож, харилцаа, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж иржээ. 


责任编辑:保罗
相关人物
YA. GANBAATAR

YA. GANBAATAR在历史,文学和诗歌的翻...

了解更多